Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эргүүлэн татахаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газраас УИХ-д өргөн бариад байсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эргүүлэн татахаар болжээ. Учир нь Ерөнхий болон тэтгэврийн хуулийн төсөлд 1-2 зарчмын шинэ шийдэл оруулах шаардлага үүссэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг бүртгэх, тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг эхлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороодыг ажиллуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байсан юм.

А.Ариунзаяа: Ерөнхий болон тэтгэврийн хуулийн төсөлд 1-2 зарчмын шинэ шийдэл оруулах шаардлага үүссэн
А.Ариунзаяа: Ерөнхий болон тэтгэврийн хуулийн төсөлд 1-2 зарчмын шинэ шийдэл оруулах шаардлага үүссэн
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.