Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Ерөнхий болон тэтгэврийн хуулийн төсөлд 1-2 зарчмын шинэ шийдэл оруулах шаардлага үүссэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас УИХ-д өргөн бариад байсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эргүүлэн татахаар болсон юм. Засгийн газраас өргөн бариад байсан уг хуульд "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай" гэсэн таван төсөл багтаад байсан юм.

Хуваарь ёсоор уг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлахаар байсан билээ. Тэгвэл Нийгмийн даатгалын багц хуулиа эргүүлэн татсан талаараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Багц хуулиас Ерөнхий болон тэтгэврийн хуулийн төсөлд 1-2 зарчмын шинэ шийдэл оруулах шаардлага үүссэн. Удахгүй өргөн барина" хэмээн тайлбарлалаа.

Л.Баяр

ЭМЯ: 12 хүнээс халдвар илэрлээ
ЭМЯ: 12 хүнээс халдвар илэрлээ
 
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.