Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Төрийн өмчит 10 орчим компанийг нэгтгэж, 10 гаруйг нь татан буулгана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Залуучуудын шаардлагын 15 хувь нь төсвийн хэмнэлттэй холбоотой шаардлага байсан. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан байхад төр хэтэрхий үрэлгэн байна. Олон янзын хурал цуглаан зохион байгуулж байна гэж шүүмжилсэн. Бид хүнд үеийг ойлгож байна. Гэхдээ хамт даван туулах ёстой.

Үе үеийн Засгийн газар хэмнэлттэй холбоотой асуудлыг зохицуулсаар ирсэн. Нэгдсэн байдлаар эрхзүйн түвшинд зохицуулж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Тодруулбал, Засгийн газар шийдвэр гаргахаар Засгийн газрын харьяа байгууллагуудад л нөлөөлдөг. Орон нутаг, шүүх, УИХ, УИХ-ын харьяа байгууллага тусдаа явж ирсэн. Журмаар зохицуулж байсан ч нийгмийн хүлээлтэд хүрээгүй. Тиймээс Засгийн газар хуралдаад, төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй юм гэж үзсэн.

Тиймээс төсвөөс цалинждаг бүх байгууллага нэгдсэн байдлаар зохицуулалтад орох улстөрийн шийдэл гаргасан. Тодруулбал, Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалуудыг хуулиар хязгаарлана. Ингэснээр төрийн өмчит компаниудын захирал бие даан шийдвэр гаргах боломжгүй болно. Мөн төрийн өмчит 39 ААН-ийг олон нийтийн хяналтад оруулахаар, 34 хувийг IPO гаргах асуудлыг УИХ-д оруулахаар тогтсон.

10 орчим компанийг нэгтгэн нийлүүлнэ. 10 орчим компанийг татан буулгана" гэлээ.

“Залуусын шаардлагын 60 орчим хувь нь үнийн өсөлттэй холбоотой ойрын хугацаанд шийдвэрлэгдэх асуудал байна“
“Залуусын шаардлагын 60 орчим хувь нь үнийн өсөлттэй холбоотой ойрын хугацаанд шийдвэрлэгдэх асуудал байна“
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ