Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Залуусын шаардлагын 60 орчим хувь нь үнийн өсөлттэй холбоотой ойрын хугацаанд шийдвэрлэгдэх асуудал байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Саяхан болсон жагсаалын үеэр залуучуудын шаардсан шаардлагуудаар ажлын хэсэг байгуулаад байсан. Улмаар уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн.

Ирүүлсэн шаардлагын 74 үнийн өсөлт, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь шударга бус авлигын асуудал, 12 нь цалин нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудлууд байлаа.

Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн өсөлттэй холбоотой асуудал байна.

Өнөөдөр үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хуулийг батлан гаргалаа. Ингэснээр хэд хэдэн үр дүн гарна" гэлээ.

ШУУД: Ерөнхий сайд мэдээлэл өгч байна
ШУУД: Ерөнхий сайд мэдээлэл өгч байна
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.