Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Дээд шүүх АН-ын дарга Х.Баттулгыг бүртгэхгүй байх үндэслэлгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын даргаар батламжлагдсан Х.Баттулга өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүргүүлсэн. Улмаар материалаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу АН сунгаагаа зарлаад намын даргаа сонгосон. Тиймээс өнөөдөр өдрийн сайныг харж байгаад УДШ-д бүртгүүлэхээр өгч байна. Бүртгэх эсэх нь дээд шүүхийн асуудал. Гэхдээ бүртгэх ёстой. Тэд бүртгэл хийдэг л байгууллага. Эв нэгдлээ хэрхэн яаж хамгаалж ажиллах талаараа шийдвэр гаргана. Уулзалтууд хийгээд явж байна" гэлээ.

АН-ын гишүүн, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан "АН-ын Их хурал дөрөвдүгээр сарын 7-нд болсон. Их хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Эхнийх нь намын даргаар сонгогдсон Х.Баттулгыг ёсчлон батламжлах ажиллагаа болсон.

Хоёрдугаар асуудал нь, намын даргыг УДШ бүртгэх авах хүртэл Их хурал шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ.

Намыг хэн нэгэн хүн өмчлөх эрхгүй. Намыг 200 мянган гишүүд өмчилнө. АН-ын даргын сунгаа бол УДШ-ийн 38 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан. Тэгэхээр хуулийн, дүрмийн зөрчил байхгүй. Улсын дээд шүүх АН-ын даргыг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй. Дээд шүүх бол улстөрийн намын тухайд зүгээр л бүртгэлийн байгууллага. Тиймээс үүргээ хэрэгжүүлэх ёстой" гэлээ.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцлээ
Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд