Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга АН-ын даргаар бүртгүүлэх материалаа Улсын дээд шүүхэд хүргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа өгөхөөр болжээ. Материалаа өгснийхөө дараа Улсын дээд шүүхийн гадна мэдээлэл хийж аж. Мэдээллийг 11.40 цагт өгнө.

Сануулахад, АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэрээ дэвшүүлсэн ч Улсын дээд шүүхээс С.Эрдэнэ талын АН-ыг албан ёсоор бүртгэснээс болж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсан.

Гэвч сонгууль болохоос хоёрхон хоногийн өмнө нэрээ татсан нь сонгуулийн санал хураалтад нөлөөлөхгүй хэмээн сунгаа хэвийн үргэлжилж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан байдаг. Мөн түүнийг батламжлах хурал энэ сарын 7-ны өдөр болж, түүнд АН-ын тамга тэмдэгийг гардуулсан юм.

Азийн хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөг зээлэх зээлийн төслийг ДЭМЖСЭНГҮЙ
Азийн хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөг зээлэх зээлийн төслийг ДЭМЖСЭНГҮЙ
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна