Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Э.Бат-Үүлийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, батлан даалтад гаргалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 11 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Хуралдаанд Э.Бат-Үүл, ТОСК-ийн дарга асан А.Гантулга нар биечлэн оролцсон юм.

Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тэдний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргахаар болсон байна.

Сануулахад, анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн юм.

БАЙНГЫН ХОРОО: Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ХЭЛЭЛЦЭНЭ
БАЙНГЫН ХОРОО: Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ХЭЛЭЛЦЭНЭ
 
“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” нэгдсэн шоу тоглолт ес дэх жилдээ
“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” нэгдсэн шоу тоглолт ес дэх жилдээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.