Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Улаанбаатарт 8 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

2022 оны 04 сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахаар завсарлалаа
Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахаар завсарлалаа
 
ТОСК: Зөвхөн РД-аа оруулаад цахимаар явагдах сонгон шалгаруулалтад “Төсөлд хамруулж өгнө”, “материал бүрдүүлж өгнө” гэх зэргээр иргэдийг залилж байна