Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИНЫ ДАЙН: Польш эмч бөмбөгдөлтөд өртсөн гэр бүлийг хараагүй болохоос аварчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 16 секунд

Орос, Украины дайн үргэлжилсээр байна. Дайны улмаас Днепропетровск мужид Олена Селичзяновагийн гэр бүл бөмбөгдөлтөд өртсөн байна. Энэ тухай бөмбөгдөлтөд Олена Селичзянова "Би гал тогооны өрөөндөө байхдаа цонх руу маань бөмбөг чиглэж ирж байгааг харсан. Гэвч маш хурдан хугацаанд юу ч хийж амжаагүй байтал дэлбэрэлт болчихсон. Би таван настай ихэр хөвгүүд болох Назар, Тимур нараа хамгаалан унасан ч харамсалтай нь хүүхдүүд дээр минь бөмбөгний хэлтэрхий үсэрсэн байна лээ. Үүний улмаас гар, нүүр нь зүсэгдэж, бид гурав гурвуулаа сохорсон" гэжээ.

Уг гэр бүлийнхнийг дэлбэрэлт болсон газраас гаргаж, ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч шарх нь маш хүнд байсан тул яаралтай өөр эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай болжээ. Укрины Львов хот дахь нүдний эмч доктор Наталья Прейс тэдний шархны зургийг Польшийн Люблин хотын Анагаах ухааны их сургуулийн багш асан, профессор Роберт Реждак руу илгээхэд тэр гурвыг яаралтай эмчлэх шаардлагатай гэсэн байна. Улмаар Олена, Назар, Тимур нарыг яаралтай Польш руу явуулсан ч дайны улмаас долоо хоногийн зарцуулжээ. Энэ хугацаанд ээж нь бүрэн сохорч, хүүхдүүд нь өлсөөд ядарч туйлдсан байжээ.

Ингээд эмнэлгийн баг ээжид нь хагалгаа хийхээр шийдэж, хагалгааг эхлүүлжээ. Шарх болон шилний хэлтэрхийний улмаас хагалгаа тун хэцүү явагдсан ч аз болж үр дүн нь сайн байж, Олена хоёр өдрийн дараагаас бүрэн харж эхэлжээ.

Харин ихэр хөвгүүдийн нэг болох Назар нэг нүднийхээ харааг бүрэн алдсан байна. Гэхдээ тэд Польшид ирэхдээ илүү удсан бол хэн хэн нь эмчлэгдэхгүй бүрэн сохрох аюулд унах байв.

Эх сурвалж: BBC

400 мянгаар амьдрахын тулд 20 сая төгрөгийн баримт уншуулах уу, Н.Учрал гишүүнээ
400 мянгаар амьдрахын тулд 20 сая төгрөгийн баримт уншуулах уу, Н.Учрал гишүүнээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.