Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ: Техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс болж, барилгын кран унасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваагаас тодрууллаа.

-БГД-ийн нутаг дэвсгэрт кран унасан ноцтой осол гарсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Оршил констракшн" компанийн барилгад угсарч байсан кран унасан байна. Техникийн бүрэн бүтэн байдал, суурь нь шаардлага хангаагүйгээс болж осол гарсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Ослын шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа. Урин дулааны улирал болж барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

-Бүрэн бүтэн байдал, техникийн эвдрэл гэмтлийг хэн шалгах ёстой вэ?

-Аливаа аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд орчны аюулгүй байдлыг судалж тогтоох нь чухал. Хэдийгээр тухайн барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэсэн ч краны хийц, эд анги нь гэмтэлтэй байсан. Улмаар энэхүү осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байгаа юм. Тиймээс цамхагт кран угсарч байгаа тохиолдолд,

  • Суурийн бүтэц, хийц шаардлага хангаж байгаа эсэх
  • Бэхэлгээ, гагнуур салж буй эсэхийг нягталж шалгах
  • Тухайн краны металл хийц олон жил удсан, зэврэлт үүссэн бол заавал металл хийцийн шинжилгээ хийлгэх
  • Талбайн зохион байгуулалтын зургаар тухайн краныг яаж байрлуулж, хэрхэн угсрах зэргээр аюулын бүсийг тодорхойлох ёстой.

-Ослын улмаас хүн гэмтэж бэртсэн үү. Хохирол хэр их гарсан бэ?

-Дээрх осол үүрээр буюу хөдөлгөөний нягтрал багатай үед гарсан учраас эрсдэл үүсээгүй. Гэхдээ энэ бол аюулын дохио. Тиймээс барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Техникийн бүрэн бүтэн байдлаас гадна мэргэжлийн ажилчдыг ажиллуулах нь чухал.

-Барилгын ажлыг зогсоосон уу?

-Одоогоор барилгын ажлыг түр зогсоосон байгаа. Барилгын суурийн асуудал шаардлага хангаагүй талаар урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайн краны металл, хийц зэргийг тодорхойлох бөгөөд МХЕГ үргэлжлүүлэн хяналт шалгалтыг хийж байна.

Э.Одбаяр: Оросын элчинг Монголоос хөөсөн гэх гомдлоор цагдаад дуудагдлаа
Э.Одбаяр: Оросын элчинг Монголоос хөөсөн гэх гомдлоор цагдаад дуудагдлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.