ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны үүдэнд иргэд жагссан. Тэд “No War” нэртэй тайван жагсаал дор Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг уучлалт гуйж огцрохыг шаардсан билээ. Учир нь, энэ сарын 24-нд Элчин сайд И.К.Азизов нь "Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэж цахим хуудсаараа нийтэлсэн нь шүүмжлэл дагуулсан билээ.
Тэгвэл уг жагсаалд оролцсон Э.Одбаярыг цагдаагаас дуудсан байна. Тэрбээр энэ талаараа "Уул нь гадаад хэргийн яамнаас Оросын элчинг дуудаж зохисгүй, бүдүүлэг үйлдэлд нь сануулга, шаардлага албан нот хүргүүлэх ёстой байтал бараг И.К.Азизов очиж С.Батцэцэг сайдыг толгой түрүүгүй загнаж манай элчин сайдын яамны гадаа жагссан залуусыг цагдаагаар шалгуул гэчихэв үү л гэж би харж байна" гэв.