Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Хулгай хийсэн хүмүүсийн 762 тэрбум төгрөгийг улсаас төлүүлнэ гэх санал гаргаж байгаа нь сэжиг төрүүлж байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 16 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголд УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ыг гишүүн Т.Доржханд "Сахал" Эрдэнэбилэг, Х.Баттулга нараас мэдүүлэг авсан уу. Ямар нэг улс төрийн нөлөө шахалт байгаа юу.

Сүүлийн сарын хугацаанд Хөгжлийн банкны захирлуудыг хорьсон байгаа. Гэтэл зарим хүмүүс нь яагаад сул чөлөөтэй байгаа вэ. Тухайлбал, Хөгжлийн банканд Эрсдэлийн удирдлагын захирлын албан тушаалыг олон жил хашсан, одоо Монгол банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж буй Г.Дөлгөөн байна.

Мөн хоёр сарын өмнө сэтгүүлчидтэй хийсэн хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан асуудалд холбогдсон хүмүүсийг бүгдийг нь түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлж намаасаа чөлөөлж, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж хэлсэн. Одоо энэ ярьсан нь хаана байна вэ.

Хөгжлийн банкны асуудалд холбогдсон хүмүүст Ёс зүйн байнгын хороо ямар хариуцлага хүлээлгэх вэ.

Хулгай хийсэн хүмүүсийн мөнгийг улсын төсвөөс төлүүлэх гээд байгаа юм уу. 762 тэрбум төгрөгийг төлүүлнэ гэж орж ирж байгаа нь их сэжиг төрүүлж байна"

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг байна. Ямарч хүн дээр ялгамжтай хандахгүй. Надад ирсэн мэдээллээр энэ сул яваад байгаа гэх хүнийг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан хүмүүст заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй. Өнөөдрийн байдлаар 110 гаруй тэрбум төгрөг мөрдөн байцаалтын шалгалтын үед төлөгдөөд байна. Мөн улс төрийн ямар нэг нөлөөлөл байхгүй. Байх ч ёсгүй. Бид хуулийнхаа дагуу ажиллаж байна.

АТГ-ын дарга З.Дашдаваа "Мөрдөн шалгах ажлын хүрээнд одоогийн байдлаар УИХ-ын гишүүд болон, нэр дурдсан хүмүүсийг байцаагаагүй байна"

УИХ-ын гишүүн, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Ёс зүйн хариуцлагын хүрээнд сануулна. Уучлал гуйхыг үүрэг болгоно. Ийм л хариуцлагын заалт бий. Хэрэв тухайн гишүүнд холбоотой асуудал, гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох хуулийн байгууллагад нь шилжүүлнэ. Хөгжлийн банк нь улс орныг хөгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн боловч эцэстээ эрх мэдэлтэй хүмүүсийн "халаасны" банк болсон байна.

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул "ЗГ-т шилжүүлэхээр санал болгож буй төслүүдийн хувьд ямар нэг хулгай луйврыг төсвийн мөнгөөс төлүүлэх гэж байгаа зүйл байхгүй. Бидний санал болгож буй 8 зээлдэгч байгаа. Үүнд Моноглын газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэс монгол компани, Буянт-Ухаа 1,2, Шинэ яармаг төслүүд байгаа" гэлээ.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг ЯЛЛАГДАГЧААР татжээ
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг ЯЛЛАГДАГЧААР татжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.