Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг ЯЛЛАГДАГЧААР татжээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 48 секунд

Хөгжлийн банкны зээлийн асуудлаас болж, хуулийн байгууллагаас шалгалт явуулж өмнөх удирдлагуудыг нь цагдан хориод байгаа. Тэгвэл уг хэрэгт тус банкны "Эрсдэлийн удирдлагын захирал"-аар ажиллаж байсан, одоо Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Г.Дөлгөөнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татсан байна. Энэ тухай Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа нар мэдэгдэв.

Тодруулбал, нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банктай холбоотой асуудалд холбогдсон Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөнийг сул, чөлөөтэй явааг шүүмжилсэн юм.

Харин уг асуудалд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Надад ирсэн мэдээллээр энэ сул яваад байгаа гэх хүн яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татсан хүмүүст заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй" гэв.

Мөн АТГ-ын дарга З.Дашдаваа "Нэр дурдагдсан хүнийг яллагдагчаар татсан" хэмээлээ.

Г.Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагчаар банкны салбарт нийт найман жил ажилласан. Мөн Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Одоогоор Монголбанкны Тэргүүд Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Б.Жаргалсайхан: “Ерөнхий прокурор оролцоно уу“ гэж хэлээгүй хэрнээ хэвлэлээр байхгүй мэт зарлаж байгааг ойлгохгүй байна
Б.Жаргалсайхан: “Ерөнхий прокурор оролцоно уу“ гэж хэлээгүй хэрнээ хэвлэлээр байхгүй мэт зарлаж байгааг ойлгохгүй байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.