Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөмөр: Залуучууд гадаад хэлтэй нь сайн байгаа ч Монгол Улсын ажил монгол хэлээр явагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголд УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хөгжлийн банкнаас зээл өгсөн ТУЗ-д байсан захирлууд ихэнх нь улстөрийн өндөр албан тушаал хашаад явж байна. Энэ хүмүүсийг ингэж өөхшүүлж болж байна уу. 2016 он хүртэл Хөгжлийн банк Монгол Улсын шилдэг ААН-ээр шалгарч байсан. 2016 оноос хойш яагаад ийм хурдан доройтолд орчихов. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-д арилжааны банкны удирдлагууд суудаг юм байна. Энэ шийдвэрийг хэн гаргадаг вэ. Эрх ашиг зөрчигдөж байгаа юм бишүү. Монголбанк, Аудитын мэдээллийг сонслоо. Зөвлөмж өгч байсан, өгч байсан л гэх юм. Яагаад тэгээд ийм байдалд хүрэв"

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг хууль хяналтын байгууллагууд үнэн зөвөөр нь тогтоох ёстой. Хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд энд сууж байна. Гэм буруутай эсэхийг нь шалгаж тогтоох ёстой. Тэгэхгүй бол нээлттэй мэдээлэл явсан даруйд хуулийнхан бүгдийг нь шалгаж тогтоох ёстой.

Монгол Улс боловсон хүчний хямралд орж байна. Янз бүрийн улсууд томилогддог. Очоод ажлаа хийж чадахгүй, туршлагагүй. Залуу хүмүүс эрчтэй, хүчтэй сайн байх болов уу. Гадаад хэл мэдэж байгаа нь сайн байна. Гэхдээ Монгол Улсын ажил монгол хэлээр явагдана. Ийм зүйлүүд дээр цаашдаа анхаармаар байна" гэлээ.

С.Одонтуяа: Хөгжлийн банкны ТУЗ-д арилжааны банкны удирдлагууд суудаг юм байна
С.Одонтуяа: Хөгжлийн банкны ТУЗ-д арилжааны банкны удирдлагууд суудаг юм байна
 
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг  А.Ананд гаргалаа
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг А.Ананд гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.