Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос, Украины төлөөлөгчид энхийн хэлэлцээ хийхээр Истанбулд иржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 36 секунд

Орос, Украины төлөөлөгчид шинэ үе шатны нүүр тулсан энхийн хэлэлцээ хийхээр даваа гарагт Туркийн хамгийн том хот болох Истанбулд хүрэлцэн иржээ.

Оросын төлөөлөгчид “Ciragan Palace Kempinski” зочид буудалд, Украины төлөөлөгчид “Shangri-La Bosphorus” зочид буудалд буудалласан нь Бесиктас дүүрэгт тун ойролцоо байрладаг байна.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Украин агаарын орон зайгаа хаасан хийгээд бусад логистикийн асуудлын улмаас тус улсын төлөөлөгчдийн ирэх цаг хойшилжээ. “NTV” телевизийн мэдээлж буйгаар, Украины төлөөлөгчид Истанбул руу нисэхийн тулд хөрш орон руугаа газраар явж хүрчээ.

Мягмар гарагт хэлэлцээ орон нутгийн цагаар 10:30 цагт Бесиктас дахь Долмабахче ордонд эхэлнэ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уулзалтын эхэнд төлөөлөгчдөд хандан үг хэлэх төлөвтэй байна.

“Бид маргааш өглөө төлөөлөгчидтэй богино хэмжээний уулзалт хийнэ” гэж Р.Эрдоган Туркийн нийслэл Анкара хотноо даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Одоогоор Орос, Украины талууд Беларусьт гурван үе шатны хэлэлцээг биечилсэн хэлбэрээр, дөрөв дэх үе шатыг видео хурлын хэлбэрээр явуулаад байгаа юм.

Турк улсын хувьд бүс нутагт энх тайвныг тогтооход зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа удаа дараа илэрхийлэн олон улсын тавцанд дипломат хүчин чармайлт гаргасаар байгаа юм.

Ням гарагт Р.Эрдоган Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ Москва, Киев гал зогсоож, энхийн тохиролцоонд аль болох ойрын хугацаанд хүрэх шаардлагатай байгааг, бүс нутгийн хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй байгаа талаар ярьсан байна.

Мөн Р.Эрдоган Турк улс энэхүү үйл явцад бүх талаар хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулна гэдгийг давтан хэлжээ. Түүнчлэн В.Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай “утсаар өрнүүлж буй яриа” эерэг чиглэлд урагшилж байна гэж Эрдоган даваа гарагт мэдэгдээд, Турк улс хямралыг хэлэлцээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна гэж хэлсэн байна.

Хөгжлийн Банкны найдваргүй найман зээлдэгчийн шүүхийн шийдвэр гарчээ
Хөгжлийн Банкны найдваргүй найман зээлдэгчийн шүүхийн шийдвэр гарчээ
 
Д.Тогтохсүрэн: Н.Энхболдыг элчин сайдаар ажиллуулах нь шагнал биш. Нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн
Д.Тогтохсүрэн: Н.Энхболдыг элчин сайдаар ажиллуулах нь шагнал биш. Нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.