Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн Банкны найдваргүй найман зээлдэгчийн шүүхийн шийдвэр гарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Хөгжлийн Банканд 2019 онд хийсэн шалгалтын дараа Засгийн газрын 169 дүгээр тогтоол гарч, долоон гол үүрэг даалгаврыг өгсний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр "Хөгжлийн Банк зээлээ төлөөгүй найдваргүй зээлдэгчийг шүүхэд өгч, 959.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хойш дараах компаниудын шүүхийн шийдвэр гарсан" гэв. Тодруулбал,

  1. QSC ХХК
  2. ТОСК ХХК
  3. Инсада Инстери ХХК
  4. Ган хүдэр орд ХХК
  5. Дэд бүтцийн инженеринг ХХК
  6. Мон лаа ХХК
  7. Эрд хул ХХК
  8. Болор шүр гэсэн компаниуд багтжээ.

Мөн Үндэсний аудитын газрын гуравдугаар газрын захирал Д.Энхболд "Аудитын зөвлөмжүүдэд 28 зээлдэгчдийн асуудлаар албан шаардлага хүргүүлж ажилласан. Үүний зургаан зээлдэгч нь эргэн төлөлтөө хийсэн. Бусад 22 зээлдэгч зөрчил дутагдлаа бүрэн гүйцэт арилгаагүй байна. Уг асуудал ямар түвшинд яваа талаар УПЕГ-аас Үндэсний аудитын газарт мэдээлэл албан бичгээр өгсөн. Хоёр зээлийн асуудлыг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Нэг зээлдэгчийн асуудалд хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, гурван зээлдэгчийн асуудал хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа гэж хариу өгсөн. 28 зээлдэгчийн 569 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх, эргэн төлөлтийн эрсдэлд орсон 237 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гурван зээлд анхаарч зээлийг хугацаанд нь төлүүлэхийг даалгасан" хэмээлээ.

Шүүгч Н.Баярмаа Нагояагийн Их Сургуулийн хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгааллаа
Шүүгч Н.Баярмаа Нагояагийн Их Сургуулийн хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгааллаа
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.