Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ Украинд олзлогдсон 50 цэргээ шилжүүлэн авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

Украины талд олзлогдсон, дайн тулалдааны улмаас хүнд шарх авсны улмаас үхлийн аюултай нүүр тулаад байсан Оросын 50 цэргийг хэлэлцээрийн үр дүнд Киевээс Москва авсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас өчигдөр мэдээлсэн байна.

Украины талаас шилжүүлсэн авсан цэргүүдийн Оросын БХЯ-ны харьяа цэргийн төв эмнэлгүүдэд хүргэж яаралтай эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд мөн өвчтөнүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх талаар өчигдрийн мэдээлэлд мөн дурдсан байна.

Өнгөрөгч 11 дүгээр сард Арабын Нэгдсэн Эмират Улсын жуулчлалтайгаар Орос Украины талууд 100 орчим цэргүүдийг солилцсон байна.

Украины тал 50 цэргүүдээ 11 сарын 24-нд Оросын талаас авсан эдгээр цэргүүдийн ихэнх нь Украины Үндэсний Гвардын цэргүүд болон Азовстэлийн Гангийн үйлдвэр болон Чернобэлийн атомын цахилгаан станцуудыг хамгаалж байх үедээ Оросын армид олзлогдсон цэргүүд байсан байна. Түүнээс гадна арми, тэнгисийн цэрэг болон хилийн аюулгүй албаны цөөн цэргүүд энэ солилцоогоор Украины тал Оросоос шилжүүлэн авчээ.

Оросын тал энэ удаагийн 50 цэргийг шилжүүлэн авахаас өмнө Украины талаас хамгийн сүүлд 11 сарын 26-ны өдөр 9 цэргээ шилжүүлэн авсан байна.

Их Британийн хууль тогтоогч нарын Тайваньд хийсэн айлчлалд Бээжингийн захиргаа дургүйцлээ илэрхийлжээ
Их Британийн хууль тогтоогч нарын Тайваньд хийсэн айлчлалд Бээжингийн захиргаа дургүйцлээ илэрхийлжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.