Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ болон Францын еоөнхийлөгч нар Украинд туслахаа амлалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өнгөрөгч пүрэв гарагт АНУ олон Францын ерөнхийлөгч нар Цагаан ордонд хийсэн уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэл хийсэн нь Олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Учир нь хоёр улс Украинд цэрэг, батлан хамгаалах болон эдийн засаг, нийгмийн амьдралд туслах, Оросыг Украинаас шахан гаргахад бүхий л талаар туслахаа мэдэгдлээ. Украины эрчим хүчний системийг сэргээн засварлахад хоёр улс туслахаа мөн мэдэгдсэн байна.

АНУ-ын хувьд Украины дайн эхэлснээс хойш нийт 19.1 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн харин 2014 оноос хойш 21.9 тэрбум долларын тусламж үзүүлсэн гэдгийг АНУ-ын тал мэдээлээд буй

Франц улсын хувьд Украинд 233 сая еврогийн зэвсэг техникийн тусламжийг үзүүлээд байгаа юм.

Харин Жорж Байден Макронд хандаж 100 мянга гаруй Украин иргэдийг эх орондоо хүлээн авч цагаачлах эрх олгох болсонд талархаж байгаагаа илэрхийллээ.

ОХУ Украинд олзлогдсон 50 цэргээ шилжүүлэн авчээ
ОХУ Украинд олзлогдсон 50 цэргээ шилжүүлэн авчээ
 
АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд БАЯНХОШУУ орчимд ХАМГИЙН БАГА БОХИРДОЛТОЙ байна
АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд БАЯНХОШУУ орчимд ХАМГИЙН БАГА БОХИРДОЛТОЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.