Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч хүнд өвчний заалттай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зоджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 37 секунд

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламжийн 103-т эмнэлгийн тусламж авахаар очсон иргэний асран хамгаалагч болох хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчний заалттай иргэнийг тус эмнэлгийн эмч зодсон хэрэг гарчээ.

Энэ талаар тусламж авахаар очсон иргэний охин Б.Энэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр "2022 оны 3 сарын 18-19 ныг шилжих шөнө ааваасаа дуудлага аваад яаран Сэлэнгийн зүг хөдөлсөн. Учир нь миний ээж Цацралмаа нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч Г.Баасанжаргал гэх хүнд зодуулсан гэсэн дуудлага авсан. Сэлэнгэд үүрийн 5 цагт ирээд учир байдлыг тодруулахад,

Аав маань өдөр хажуу айлын хүндээ шаардлага тавьсан. Хогондоо умбаж байхаар нийлээд танай хашааны гаднах хогийг цэвэрлье гэсэн боловч тухайн иргэн аавтай зүй бусаар харилцаж зодоон болж хувирсан. Ингээд цагдаагаар явсаар 18ныхаа орой Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн хэсэгт очсон. Аавын даралт 180 хүрч нүдэнд цус хуралт үүссэн учраас тухайн үеийн сувилагч нар харвалт өгөх магадлалтай байна гээд ээлжний эмчээ дуудсан. Энэ үйл явдлыг сонсоод ээж маань дотрын тасгаасаа ирсэн. /Тэр үед хэвтэн эмчлүүлж байсан/ Тухайн үед гаднаас хар хувцастай хүн орж ирэн ааваас шууд асуумж асуусан байгаа юм. Яасан юм, одоо яах гэж байгаа юм, мөнгө салгах гээд байгаа юм уу, тэгээд бичиг хийлгэх гээд байгаа юмуу гээд уцаарлангуй хэлэхээр нь аав за би чамтай бол харьцахгүй ээ 1 дүгээрт чи согтуу байна, 2 дугаарт гадуур хувуастайгаа байна гэх мэтчилэн үзүүлэхээс татгалзсан. Тухайн үед эмч бухимдан аавтай маргалдсан. Энэ үйлдлийг зогсоохоор ээж босож чи ямар дээрлэхүү юм бэ? Чи наад хүнээ тавихгүй бол би бичлэг хийнэ гэсээр утсаа гаргаж ирсэн. Бичлэгийг болиулах гэж эмч утсыг нь авч саваад хөлөөрөө дэвссэн. Тэгээд ээжийг гаргах гэж чирсэн учраас ээж урдаас нь сарвалзсан. Ийм нөхцөл байдалтай аав ээж хоёрыг 103-ын үзлэгийн өрөөнөөс гаргасан байгаа юм. Аав ээжийг авч явах гэтэл нөгөө эмч гарч ирэн хэрүүл хийж өдөж хоргоон аавыг чирч үүд хэсэгрүү явсан ээж араас нь очиж аавыг авах гэж оролдсон ч ээжийн зүүн хавиргаруу хүчтэй өшөглөсөн байгаа юм. Ингээд ээжийг эвхэрээд уйлаад хэвтэж байхад 103-ын 2 сувилагч хоёр талаас нь өргөж өрөөрүү оруулсан. Дараагаар тус эмч орж ирэн амьсгалын аппрадтай байгаа хүнрүү дайрсан. Хэл амаар доромжилсон. Энэ үед аавыг дотогш оруулаагүй бичлэгийг болиулах гэж нэг сувилагч дарж хэвтээд нөгөөх нь утсыг нь булаан авч бичлэгнүүдийг устган ширээн доогуураа хийсэн. Тэр оройдоо ээж цусаар бөөлжиж бэртэл аван хэвлий хэсгээр хүчтэй өвдсөн.

Ингээд цагдаа ирж бүх зүйл цагдаагийн гарт очжээ. Өглөө цагдааруу залгахад ажлын байран дээрээ согтуугаар өвтөнрүү халдсан эмчийг зүгээр тавиад явуулчихсан, наад хүн чинь тохиролцсон гэдэг хариу өгсөн.

Эмч яагаад ажлын байран дээрээ согтуу байсан бэ, эмч тэр өдөр жижүүрт гараагүй юм бол юугаа хийж 103т ирсэн өвчтөнөөсөө асуумж асуусан бэ, хамт байсан сувилагч нар нь яагаад тухайн үед болиулаагүй вэ, хамт байсан сувилагч нар нь яагаад утсыг нь булааж авч нотлох баримт устгасан бэ, яагаад 103-ын үзлэгийн өрөөний бичлэгээ цагдаа нарт өгөхгүй байгаа вэ, яагаад удирдлагуудтайгаа уулзуулахгүй байгаа вэ, одоо хүртэл хэн нь ч залгасангүй, холбогдсонгүй, ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэж, үйлчлүүлэгчтэй зүй бус харьцсан, эмчийн ёс зүйн алдаа гаргасан хүнээ яагаад эрүүлжүүлээгүй шууд явуулсан бэ, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газраас яагаад энэ хүн дээрээ арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?

Биднээс шаардаж байгаа зүйл

1 дүгээрт: Намайг удирдах албан тушаалтнуудтайгаа уулзуулж өг!!!

2 дугаарт: 103-үзлэгийн өрөөний Камерны бичлэгээ ил болго!!!

3 дугаарт: Ирж миний ээжээс уучлалт гуй.

4 дүгээрт энэ хүнээ ажлаас нь чөлөөл.

Авах арга хэмжээ бидний зүгээс:

1 дүгээрт: Дээрх шаардлагыг маань хүлээж аваагүй тохиолдолд ЭМЯ-нд хүлээж автал нь өргөдөл бичнэ, Улаанбаатарт хэвлэлийн бага хурал хийнэ!!!

Тайлбар:

1 дүгээрт: Би сэтгүүлч хүн биш!!! Энэ салбарт ажилладаггүй. Надаар далимдуулж сэтгүүлч нар луу дайрах хэрэггүй.

2 дугаарт: Миний ээж 98 хувийн сонсголын бэрхшээлтэй группд байдаг.

3 дугаарт: Миний ээж 2008 оноос хойш Элэгний хатуурал өвчинөөр өвдөж 2021 онд эмчилгээгүй гээд Улсын төв 1 дүгээр эмнэлэгээс хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариу өгсөн. Хүнд өвчний заалттай хүн. Тухайн хэрэг болсон өдөр явах гэхэд нь явуулалгүй хоргоож хэрүүл хийн ийм байдалд хүргэсэн тэр эмч, нотлох баримт устгасан сувилагч нар, хүний эд хөрөнгө санаатайгаар бүлэглэн булаан авсан сувилагч нарт маш их гомдолтой байна. Би хүний мууг үзэх гэсэнгүй та нараас 100 төгрөг ч авахгүй. Гол нь миний ээжээс уучлалт гуй. Ажлаасаа албан ёсоор татгалз. Адилхан эхээс төрсөн хүмүүс байна даа наанатай цаанатай хандаарай. Хэн ч эх болон үрийнхээ төлөө ингэж л явна. Харааж зүхмээр байвал намайг харааж зүхээрэй. Энэ хүн амь эрсэдсэн бол яах вэ? Сонсголгүй хүнийг тэр өрөөнд оруулаад яаж доромжилж чичилсэн бол? Ядаж танай байгууллагад мэргэжлийн хэлмэрч байдаггүй юмаа гэхэд ойлгуулаад тайвшруулаад аятайхан хандах хүн шиг харьцах хүн байсангүй юу? Маш их гомдолтой байна. Ээж өнөөдрийн байдлаар асар их сэтгэл зүйн дарамтанд байгаа шүү!!! Адгийн наад зах нь эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болдог юм уу. Зодуулаагүй худал гэж мэдэгдэл гаргасан байна лээ. Гүйж очоод өөрөө гадны нөлөөгүй унаад ийм болсон уу? Зүв зүгээр зогсож байгаа хүнийг очиж самардсан болж байна уу? Өчнөөн хоног та нарын тролл хаягаар доромжлууллаа, чичлүүллээ. Худлаа хэлгүй дүлий болж жүжиглэдэг гэсэн үү? Худлаа байсан бол сайхан байхгүй юу? Ядаж амьдралынхаа туршид ганцхан удаа үр хүүхдийнхэж дууг сонсох мөрөөдлийн биелүүлэхгүй юу. Ээжийгээ хэдхээн жил илүү амьдруулах гэж 3 үр нь хань ижил нь яаж зовж яаж өдөр бүр айдастай эмзэглэлтэй амьдардаг гэж бодож байна даа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн хүн биш болсон юмуу, Миний ээж сонсдоггүй л болохоос биш ямар их хүний хүндлэлийг хүлээж хөдлмөрлөдөг гэж санана. Хүнтэй хүн ёсоор харьцаж сураарай" гэжээ.

Т.Мөнхсайхан:Манай улсын архины хэрэглээ бусад орны дунджаас 2-3 дахин өндөр
Т.Мөнхсайхан:Манай улсын архины хэрэглээ бусад орны дунджаас 2-3 дахин өндөр
 
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.