Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Палеонтологийн олдвор болох бүтэн динозаврын ясыг хууль бусаар хадгалсан байж болзошгүй этгээдүүдийг илрүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Цагдаагийн байгууллагад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хэсэг бүлэг хүмүүс палеонтологийн олдвор болох бүтэн Динозаврын ясыг хууль бусаар хадгалж байгаад Улаанбаатар хот руу тээвэрлэн авч явсан” тухай тус аймгийн иргэнээс мэдээлэл иржээ.

Өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн харьяат иргэн Б, М, Ч, Б, Ө нар нь бүлэглэн палеонтологийн олдвор болох бүтэн Динозаврын ясыг бусдад өндөр үнээр зарж борлуулах гэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг динозаврын ясанд Шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэхэд урьдчилсан байдлаар тус олдвор нь хожуу цэрдийн цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс үлэг гүрвэлийн олдвор байж болзошгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн юм.

Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй, үргэлжлүүлэн шинжилгээ хийгдэж байна. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 25.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж соёлын өвийн олдворын хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Караокед бусдын амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг саатуулжээ
Караокед бусдын амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг саатуулжээ
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.