Өвөрхангай аймгийн Богд сумын зургадугаар баг “Хайрхан” гэх газраас тус багийн иргэн Ө нь өнгөрөгч оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэг тооны цоохор ирвэс агнасан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус сумын экологийн асуудал хариуцсан алба хаагч шалгахад иргэн Ө нь ирвэсийн арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор гэрийнхээ үүдний амбаарт хадгалж байсныг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд хууль бусаар ан агнасан тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан юм.