Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, нийтийн цахим сүлжээгээр иргэдэд худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах”, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Нийтийн цахим сүлжээнд эх үүсвэр тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, иргэдээс худалдаж байгаа согтууруулах ундааг худалдан авахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.