Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт 21-ээс доош насныханд электрон тамхи ХУДАЛДАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Баянзүрх дүүрэгт 21-ээс доош насныханд электрон тамхи худалдахыг хориглоно гэж тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдэгдлээ. Тэрбээр "Сүүлийн үед 16 настай хүүхдээс эхлээд залуус тамхинд донтох, электрон тамхи буюу VAPE-г хэрэглэх явдал ихэслээ. Олон нийтийн дунд тамхиа хаяхын тулд электрон тамхи хэрэглэх хэрэгтэй гэх мэт ташаа мэдээлэл явж байна. Үнэндээ бол тийм биш. Энгийн тамхитай адилхан ялгаагүй л хор. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын хувьд “Тамхигүй - Гэрэлт ирээдүй” уриалгыг дэвшүүлж 21-ээс доош насны залууст энгийн болон электрон тамхи худалдахгүй байхыг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, салбар дэлгүүрүүд, түргэн үйлчилгээний цэг, аж ахуй нэгж байгууллагуудаасаа хүсэж байна.

Ер нь тамхинд аюулгүй хувилбар гэж огт байхгүй. Ямар ч тамхи татсан та өөрийгөө болон эргэн тойрныхоо хайртай бүхнээ хордуулж байгаа гэдгээ үргэлж санаарай.

Бидний дэвшүүлсэн уриалгад бусад дүүрэг, аж ахуй нэгжүүд нэгдэж хамтдаа эрүүл, иргэндээ ээлтэй нийгмийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Эрүүл нийгмийн төлөө хамтдаа" гэжээ.

Налайх дүүргийн найман хороог сайжруулсан түлш хэрэглэдэг болгох саналыг гаргажээ
Налайх дүүргийн найман хороог сайжруулсан түлш хэрэглэдэг болгох саналыг гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд