Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: Хөгжлийн банктай холбогдсон гишүүд намдаа тайлбараа өгсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчидтэй тэмцэж, шат дараалсан хариуцлагын асуудлыг ярина гэдгийг МАН мэдэгдээд буй. Ингэхдээ МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Хөгжлийн Банктай нэр холбогдсон Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг тэргүүтэй найман гишүүнд тайлбар ирүүлэхийг үүрэг болгоод байсан. Албан шаардлага явуулсан хугацаанд тухайн гишүүд тайлбараа ирүүлсэн эсэхэд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “Нэр бүхий найман гишүүн тайлбараа ирүүлсэн. Хяналтын ерөнхий хороо удахгүй хуралдаж, тайлбаруудтай холбоотой асуудлыг хэлэлцэх юм. Эдгээр хүмүүс хууль хяналтын байгууллагаар гэм буруутай эсэхээ шийдүүлэх болж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хариуцлагын асуудлыг бид нэн даруй хэлэлцэнэ” гэв.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгоно
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгоно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ