Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Свифттэй холбоотойгоор гүйлгээ саатахгүй, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

Огноо
Унших
1 минут 21 секунд

Свифт сүлжээ ОХУ-ын Төв банк болон нэр бүхий томоохон таван банкийг SWIFT-ийн төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон. Энэ нь манай улсад ямар сөрөг нөлөөтэй талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ОХУ, Украины хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас Монгол Улсад эдийн засгийн ямар нөлөөлөл орох талаар хэлэлцсэн. Шатахууны асуудлаар ҮҮХҮЯ судлаад мэдээлэл хийсэн. Манай улс 36-70 дээш хоногийн нөөцтэй байгаа. Нөөц хэвийн хэмжээндээ байгаа. Мөн Роснефть компаниас дараагийн гурван сарын гэрээгээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн хувьд доголдол гарахгүй.

SWIFT систем ОХУ-ын Төв банкнаас гадна таван арилжааны банканд хязгаарлалт хийсэн. Манай Төв банкнаас мэдээлж буйгаар, төлбөр тооцоогоо хэвийн үргэлжлэх боломжтой гэсэн. Тиймээс шатахууны төлбөр тооцоонд зургадугаар сарын 24 хүртэл асуудал үүсэхгүй гэсэн тооцоо байна. Түүнчлэн улс хоорондын эрчим хүч, шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж АНУ-аас зарласан байгаа" хэмээлээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил ирэх сард эхэлнэ
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил ирэх сард эхэлнэ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.