Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Орос, Украины асуудалд шаардлагатай бол ҮАБЗ-тэй ярьж байгаад МЭДЭГДЭЛ гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Украин, Оросын асуудалд манай улс анхааралтай ажиглаж байна. Хурцадмал байдлыг хурдан намжаах нь чухал гэсэн байр суурьтай байгаа. Шаардлагатай бол ҮАБЗ-тэй ярьж байгаад мэдэгдэл гаргана"

-Орос, Украины асуудал хурцадмал үед байгалийн хийн хоолойд гарын үсэг зурсан нь ямар нэгэн сөрөг нөлөө авч ирэх үү?

-Энэ бол шинэ төсөл биш. Төлөвлөгөөт ажлынхаа дагуу судалгааны ажил эхлүүлэх, хэрэгжүүлэх ажилд гарын үсэг зурсан. Энэ ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шийдэгдсэн байсан. ААН-үүд хоорондоо хэрхэн ажиллах вэ гэдэгт гарын үсэг зурсан болохоос төлөвлөгөөт ажил. Цаг үе нь ингэж таарсан.

-Урд хөршийн хил гаалийн асуудал ямар байгаа вэ?

-Хил гааль хэвэндээ байгаа. Сарын өмнө ямар байсан яг тэр чигээрээ байна.

САНГИЙН ЯАМ: Энэ онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 80.3 хувьд нь тендер зарласан
САНГИЙН ЯАМ: Энэ онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 80.3 хувьд нь тендер зарласан
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.