Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгийг “Харанга” хамтлагийнхан дуу болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгийг “Харанга” хамтлагийнхан дуу болгожээ. Тодруулбал, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ая зохиосон байна.

Тэрбээр “Б.Лхагвасүрэн ахад энэ шүлгээр дуу хийе гэж хандахад их сайхан хүлээж авсан. Энэ шинэ дуугаа “Хайр” тоглолтынхоо үеэр үзэгчдэд анх удаа “Харанга” хамтлаг хүргэх юм” гэлээ.

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Уул бууралтахад ухаарч хамт байлаа

Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Найр хайрын дунд уярч хамт байлаа

Нас насын хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа

Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа

Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа

Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа

Од харваж унахад эрж хамт байлаа

Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа

Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй" гэв.

Буудуулж нас барсан эрэгтэйн цогцос олджээ
Буудуулж нас барсан эрэгтэйн цогцос олджээ
 
Т.Доржханд: Өнгөрсөн жил ЗГ огцроход ОУ-д нүүр хийх газаргүй болсон. Гэтэл ирэх 4 сард дахиад бизнес уулзалтууд хийх гэж байхад ЗГ огцорчихлоо
Т.Доржханд: Өнгөрсөн жил ЗГ огцроход ОУ-д нүүр хийх газаргүй болсон. Гэтэл ирэх 4 сард дахиад бизнес уулзалтууд хийх гэж байхад ЗГ огцорчихлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.