Украины Харьковт байсан 18 оюутан Украины баруун талд байдаг Львов хотод хүрчээ. Улмаар яг одоо Польшийн хил рүү 3 автомашинаар явцгааж байна гэж цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Тэднийг Львов хотод очиход н.Энхзаяа гэх Монгол бүсгүй дулаан гэртээ хооллож ундлан, хүүхдүүдийг сэтгэл санаагаар нь асар их дэмжиж байсан аж.
Оюутнууд өнөөдөртөө багтаж, Польшийн хилээр гарах юм байна.