Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах гэж буй талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Буруу рультэй машиныг хориглоно гэх мэдээлэл байгаа?
-Буруу рультэй машиныг хориглох эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Нийслэлийн зүгээс Хотын дарга санал оруулна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай бол УИХ руу орно. Ганцхан буруу рультэй машин хориглоод түгжрэл буурахгүй. Цогцоор нь шийдэх асуудал. Түгжрэл яриад шууд түгжрэл буурахгүй. Хүрээлэн байгаа орчны асуудал байна. Манай хот стандартгүй явуулж ирсэн. Хот шийдвэрээ НИТХ-ын чуулганаар гаргана.
Хүний өмчтэй холбоотой асуудал учир хугацаа өгнө.
-Та түгжрэл бууруулахын тулд гашуун арга хэмжээ авна гэсэн. Яг ямар арга хэмжээ вэ. Татвар тавих уу?
-Цогц шийдэл. УИХ, Засгийн газар, Нийслэлийн түвшинд ярьж байж шийдэх зүйл. Нэлээн их хүч орно. Замын хураамжийг нэмэхээс өөр аргагүй.