Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: С.Эрдэнэ ҮБХ-г хуралдуулахгүйгээр Их хурал зарласан нь ХУУЛЬ БУС

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ хууль бус их хурал зарласан гэв. Тус намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир "Гуравдугаар сарын 5-нд зарлагдсан АН-ын Их хурал нь хууль бус юм. Учир нь Ардчилсан намын Их хурлыг зарлах эрхтэй субьект нь зөвхөн ҮБХ бөгөөд хэн нэгэн дур мэдэн зарлах эрхгүй. Харамсалтай нь, С.Эрдэнэ өөрийгөө намын дарга гэж уг Их хурлыг зарлаж байна. Гэтэл УДШ Ардчилсан нам даргагүй байгаа гэж 3 удаагийн шүүхийн шийдвэрээрээ тогтоосон. Тиймээс Их хурлыг зарлан хуралдах эрхтэй цорын ганц байгууллага нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.12.2-т зааснаар ҮБХ-ны хурал атал С.Эрдэнэ ҮБХ-г хуралдуулахгүйгээр Их хурлыг зарласан байна" хэмээлээ.

ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ уриалав
ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ уриалав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.