Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойн чиглэлээр Европын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйзтэй албан уулзалт хийлээ .

Уулзалтаар 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс дараах чиглэлүүдээр хамтран ажиллах саналтай байгааг Сайд Н.Уртнасан танилцууллаа. Тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд бүтээлч, шууд хөрөнгө оруулалтыг дэмжих ажлууд хийх хэрэгтэй байгааг онцлов. Монгол Улсын Засгийн газраас ойн агентлаг байгуулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа. Өнөөгийн байдлаар 9,2 сая ширхэг тарьц суулгацын нөөцтэй бий. Энэ нөөцийг 10 дахин нэмэгдүүлэхийн тулд ойн аж ахуйг дэмжих, хүний нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг дурдав.

Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз “Байгаль хамгаалах, цөлжилтийг сааруулах чиглэлээр болон агаар, орчны бохирдолд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд Монгол Улстай ойн салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсыг ойн хамтын ажиллагааны тэргүүлэх таван орны нэгд оруулан ажиллахаа мэдэгдлээ. Ингээд ирэх саруудад болох Олон улсын томоохон форум, уулзалтуудаас урьтаж Монгол Улс болон Европын холбоо хооронд Ойн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтов. Ингэснээр Европын Холбооны дэмжлэгтэйгээр тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэх юм.

Салбарын сайд Н.Уртнасан агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд анхаарч буй бас нэг асуудал бол нийслэлийн газар нутгийн 80 гаруй хувьд нь хөрсний бохирдол үүссэнийг дурдаад энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мод үржүүлгийн газруудыг бүсчлэн хөгжүүлэх, Үрийн нөөц бүрдүүлэх, Усан хангамжийг нэмэгдүүлэх, Салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах, туршлага солилцон хамтран ажиллах, Европын Холбооноос санаачлан гаргасан ”Ногоон Сэргэлт /Green recovery” Ковид19 цар тахлын нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хохирол багатай даван туулах зорилго бүхий хөтөлбөрийн хүрээнд манай яам хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Европын холбоотой хамтран хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой ажлын хэсэг байгуулан салбар дундын зохицуулалтыг нэмэгдүүлэх ажлыг энэ жил бодит ажил болгохоо мэдэгдсэн юм.

Агаар орчны бохирдлыг бууруулах олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.