Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: Украин дахь оюутнуудыг авчрахаар энэ сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Засгийн газар өнөөдөр 16 цагаас ээлжит бус хуралдаан зарласан. Хуралдааны дараагаар Украинд байгаа иргэдээ татан авах асуудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Украинд нийт 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон иргэд бөгөөд олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэд ирэх сонирхлоо илэрхийлээгүй.

68 оюутантай нэг сарын өмнөөс Гадаад харилцааны яам холбогдож ажиллаж байгаа. Украин улсад элчин сайдын яам байхгүй. Өргөмжит консул Украин улсын иргэн ажилладаг. Сарын хугацаанд бид бусад улсын адилаар нөхцөл байдал хүндэрч магадгүй тул оюутнуудаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн.Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжүүдийг өгсөн. Өнөөдрийн байдлаар сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. 27 оюутан Украинд байна.

Өчигдөр холбоо бариад Гадаад харилцааны яам цахимаар уулзалт хийсэн. Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Шалтгаан нь төгсөх курсийн оюутнууд, мөн хэлний бэлтгэлд сууж байгаа оюутнууд байгаа. Оюутнуудтай холбогдоход эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. ГХЯ сарын өмнөөс эрсдлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Бид эхний ээлжинд хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирье гэж шийдээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Нисэж болохгүй тохиолдолд газраар ирэх буюу Польшоор дамжуулж авна" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.