Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Эрдэнэт Медипас эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалийг цуцална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгасан. Энэ дагуу Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд барьж, тухайн үеийн ханшаар 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан эмнэлэг, 50 айлын орон сууц зэргийг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нэг ч төгрөгийг төлбөргүйгээр хувьчилсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд хэд хэд танилцуулж, Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсний хүрээнд энэ эмнэлгийг буцааж төрийн мэдэлж аваад, ЭМЯ-ны харьяанд шилжүүлж, бүсийн эмчилгээ оношлогооны төв болгох шийдвэрийг гаргаж байна.

Төрийн өмчийг үнэгүй авчихаад, дээрээс нь төлбөр тооцоо нэрээр үгсэж хуйвалдаж их хэмжээний мөнгө авдаг асуудал явж ирсэн байна. Хувьчилж авсан байгууллага 30 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхгүй бол эмнэлгийг өгөхгүй гэсэн асуудал ярьсан. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, төрийн өмчит эмнэлэг буцаж улсад ирэхээр болж байна. Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-т шалгаж байна. Төр өмчөө авах, өмчийн харилцааны асуудал тусдаа шийдэгдээд явна” гэв.

Япон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа
Япон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.