Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий Гантиг Вилла хотхонтой холбоотой мэдээлэл өглөө.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх, хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон эсэхийг шалгаж байж худалдан авалт хийх хэрэгтэй. Тухайлбал Гантиг Вилла хотхоны есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас хязгаарлалт тогтоосон. Гантиг Вилла хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компанийн барьж байгуулсан хөрөнгө юм.
186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, 1 үйлдвэрийн барилга, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж захиран зарцуулах эрхийг хязгаарласан" гэв.