Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын генсек Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын талаарх хэлэлцүүлэгт оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарыг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулах гэж байгаа билээ.

Хэлэлцүүлэгт сэтгүүлчид, иргэд, улс төрчдийг урьж, оролцуулах бөгөөд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг урьжээ.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Зохион байгуулах хэлэлцүүлэгт бид оролцоно, байр сууриа илэрхийлнэ. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтраад энэ мэт дээрэм тонуултай хатуу тэмцдэг жишиг тогтоох хэрэгтэй. Улс орноо эзэнгүй мэт бодож дээрэм тонуул хийсэн зарим нөхөдтэй эвлэрч суух боломжгүй. Зөв бурууг нь тунгааж, улс орноо эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийн төлөө зүтгэнэ" гэжээ.

Германчууд багийн дүнгээр тэргүүлж эхэллээ
Германчууд багийн дүнгээр тэргүүлж эхэллээ
 
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.