Хөгжлийн банктай холбоотой асуудал олон нийтийн дунд өрнөсөөр байна. Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарын талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк улс төрчдийн гар хөл болсон. Үүгээрээ улсын эдийн засгийг эрсдэлд оруулах байна. Үүний үр дүнд эдийн засгийн хямрал болж дампуурлын эрмэгт авч ирж байна. Энэ асуудал зөвхөн эрх зүйн асуудал биш. Хөгжлийн банкийг өмнө нь удирдаж явсан хүмүүс хууль, хяналтын байгууллагад хэрхэн шалгагдаж байгааг анхаарах хэрэгтэй.
Зөвхөн банк удирдаж байсан бус энэ хүнийг томилсон, томилуулсан, нөлөөлсөн, оролцсон байж болзошгүй этгээдүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан" гэжээ.