Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америкийн уран гулгагч Натан Чен дэлхийн дээд амжилтыг шинэчлэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 45 секунд

АНУ-ын уран гулгагч Натан Чен Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээний үеэр богино үзүүлбэрийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Өдгөө 22 настай тэрбээр үзүүлбэрээрээ 113,97 оноо авсан байна. Өмнөх дээд амжилтыг Японы уран гулгагч Юзүрү Ханю (111.82) эзэмшдэг бөгөөд 2020 онд дөрвөн тивийн тэмцээнд оролцохдоо тогтоож байжээ.

Чен бол Олимпын мөнгө, хүрэл медальт (багийн төрөлд), дэлхийн гурван удаагийн аварга, уран гулгалтын Гран При цуврал тэмцээнийн аварга юм.

Бээжингийн олимпын наадамд оролцож буй уран гулгагчид пүрэв гарагт чөлөөт үзүүлбэрээ үзүүлнэ.

“Чингис хаан“ нисэх буудал руу явах шуурхай автобус иргэдэд 10-20 мянган төгрөгөөр үйлчилнэ
“Чингис хаан“ нисэх буудал руу явах шуурхай автобус иргэдэд 10-20 мянган төгрөгөөр үйлчилнэ
 
О.Алтангэрэл: Төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураах хууль батлагдвал дарга нарын тансаглал талаар болно
О.Алтангэрэл: Төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураах хууль батлагдвал дарга нарын тансаглал талаар болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.