Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 860 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 584 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 276 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2055 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1425
-Хүндэвтэр 3499
-Хүнд 567
-Нэн хүнд 70 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 26224 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5561 иргэн байна. Үүнээс 485 нь жирэмсэн, 1235 хүүхэд байна.