Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөнгөний бодлогын хүүг 6.5 хувь болгон өсгөлөө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хурлаар бодлогын хүүг 0.5 нэгжээр өсгөн, 6.5 хувь болгожээ. Ингэснээр Төв банк мөнгөний бодлогын төлөвөө чангалах төлөвт шилжив.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

1. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх;
2. Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх;
3. Уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх зэрэг багц шийдвэрийг гаргажээ.

Н.Мандуул: Чанаргүй зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд ЗГ гадаад өрийг барагдуулна
Н.Мандуул: Чанаргүй зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд ЗГ гадаад өрийг барагдуулна
 
Ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо Франц иргэдээс авлига авсан гэх асуудалд нэр холбогдоод буй Д.Үүрийнтуяа ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газарт хэлтсийн даргаар ажиллаж байна