УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ээлжит бус хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "2022 оны хоёрдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгон өсгөж 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийн мөнгийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настнуудын маань олон жил хүлээгдсэн томоохон шийдвэр төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг болно хэмээн Засгийн газар үзэж байна.
Эдийн засгийн туйлын амаргүй цаг үед тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг иргэд ухамсарлан хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна" гэв.