Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Санаачилга гаргасан Ерөнхийлөгч, шуурхай ажилласан Засгийн газарт талархал илэрхийлье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Ээлжит бус хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрбээр "Энэ парламентын хугацаанд тэтгэврийг нэмэх асуудлаар байнга үг хэлж, дөрвөн хууль өргөн барилаа. Сөрөг хүчний хийж буй тэмцэлд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлага гарган Засгийн газарт шуурхай чиглэл өгсний дагуу УИХ өнөөдөр хуралдаж байна. Ерөнхийлөгчдөө талархал илэрхийлье. Шуурхай ажилласан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлье. УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүддээ баях хүргэе" гэлээ.

АТГ Хөгжлийн банкны зээл олголт, зарцуулалттай холбоотой 8 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэжээ
АТГ Хөгжлийн банкны зээл олголт, зарцуулалттай холбоотой 8 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэжээ
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.