Улс орон даяар цэргийн бүртгэл дуусахад НЭГ хоног үлдлээ. Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 89 007 иргэн цахимаар бүртгүүлжээ.
Интернэтгүй орчинд амьдарч буй, цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж бүртгэлээ хийлгэж болохоос гадна Төв шуудангийн нэг давхарт байрладаг "e-Mongolia" төвд биеэр очиж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.