Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозамын ажилд ОУ-д нээлттэй тендер зарлана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар холбогдох салбарын сайдууд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "2013 онд Монгол Улсын Засгийн газраас гарсан 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай тогтоол батлагдлаа. 2013 онд гарахдаа Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд буюу 2010 онд УИХ-аас батлагдсан төрөөс төмөр замын баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар шатны ажлуудыг барих, ашиглах, шилжүүлэх концессийг Монголын төмөр зам төрийн өмчит компанид олгосон тогтоол байсан. Тогтоолыг хэлэлцээд 2020-2024 онд хэрэгжүүлэхээр заасан ажил болон "Шинэ сэргэлтийн бодлого"-ын бичиг баримтад туссан Монгол Улсын баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгууллалтын ажлыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр Монголын төмөр зам төрийн өмчит компанид үргэлжүүлэн олгох шийдвэрийг гаргасан.

2022 оны эхний хагаст багтааж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг явуулна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулна. Богдхаан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

Хоёрдугаарт, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозамын асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн хурлаар тус асуудлыг хэлэлцэж, олон улсад нээлттэй тендерийг зарлахаар боллоо. 2022 оны хоёрдугаар сарын 15-ны дотор багтааж олон улсын тендерийг зарлах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн" гэв.

Хичээлийг танхимаар нээх эсэх асуудалд долоо хоногийн хугацаа өгөв
Хичээлийг танхимаар нээх эсэх асуудалд долоо хоногийн хугацаа өгөв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.