Булган аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны өдөр 96 тооны хонь алдагдсан хэргийн мөрөөр тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Ийн дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 3 этгээдийг илрүүлсэн байна.
Дээрх хэрэгтэй холбогдуулан иргэдийг эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.