Өнгөрсөн 12 дугаар сард агаарын үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд -40.30 хэмд хүрч хүйтэрчээ.
Агаарын үнэмлэхүй их температур мөн сард Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд +8.40 хэм хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2021 оны 12 дугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ Орхон аймгийн Жаргалант суманд 8.1 мм-т хүрсэн байна.
Харин Өмнөговь аймгийн Гурвантэс, Даланзадгад сумдад салхины хурд хамгийн их буюу 24м/с-д хүрчээ.