Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын болон Засгийн газрын гишүүд ТББ-ын тэргүүнээсээ татгалзах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 56 секунд

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн намар Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон даруйд иргэдийн дунд төрийн өндөр албан тушаалтнууд аль нэг холбоо, Төрийн бус байгууллагыг тэргүүлэх нь зохист үйлдэл, эсэх талаарх асуудлыг хөндсөн юм.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан байдаг.

Мөн ФАТФ-аас гаргасан зөвлөмжийн дагуу Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа ч УИХ дахь МАН-ын бүлгийн саналаар дээрх хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Хаврын чуулган эхэлтэл тодорхой хэдэн сарын хугацаа бий. Энэ бол УИХ-ын болон Засгийн газрын гишүүд удирдаж буй ТББ-уудаа хэрхэх талаараа тунгааж, хэлэлцэн аль хуультай уялдуулан цэвэрхэн авч үлдэх, эсвэл бүр мөсөн таталзахаа шийдэх боломжит цаг хугацаа юм.

Товчхондоо, Засгийн газраас өргөн барьсан Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хууль бол холбоотой гишүүд нь холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүнчлэлээс татгалзах үйлдэл гэж олон нийт болон зарим УИХ-ын гишүүд үзэж байсан ч энэ хуулийг тийм ч амар батлахгүйгээр "цаг барих" тактикийг олонхын бүлэг гаргаад байгаа юм. Ингээд ТББ тэргүүлдэг болон удирдах зөвлөлд нь ажилладаг УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна.

Төрийн бус байгууллагатай хамаарал бүхий УИХ-ын гишүүд:

  1. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

  • “Хөдөлгөөний аюулгүй байдал таны төлөө” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

  • “Монголын бурханы шашинтны нийгэмлэг” НҮТББ
  • “Ховд аймгийн жудо бөхийн холбоо” НҮТББ
  • “Монголын баруун бүсийн арьс шир, ноос ноолуурын ассоциаци” НҮТББ
  • “Монгол Хятадын Аялал Жуулчлал, Эдийн Засгийн Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг” НҮТББ
  • “Монгол Хятадын Соёл, Эдийн Засгийн Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

  • “Нэгдмэл Монгол Хөдөлгөөн” НҮТББ
  • “Хөгжил Ардчилал” НҮТББ
  • “Монголын Чацаргана Тариалагч Үйлдвэрлэгчдийн Үндэсний Холбоо” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан

  • “Гүйцэтгэх захирлуудын клуб” ГҮТББ
  • “Үндэсний Стратегийн хүрээлэн” НҮТББ
  • “Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

  • “Харвард Клуб Монгол” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

  • “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ
  • “Монголын мөсний чарганы холбоо” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн П.Анужин

  • “Натуралхайжин” НҮТББ
  • “Мацагтанмонгол” НҮТББ
  • “Монголын явган аялагчдын холбоо” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

  • “Хохирогчдын эрхийг хамгаалах шударга ёс холбоо” НҮТББ
  • “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” НҮТББ
  • “Монгол ардын намын шинэчлэл хөгжлийн холбоо” НҮТББ
  • “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

  • “Архангайн хөрөнгө оруулалт хөгжлийн төв” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн С.Батболд

  • “Зэв бадминтоны холбоо” НҮТББ
  • “Монголын эдийн засгийн форум” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал

  • “Төв аймгийн морин спорт уяачдын холбоо” НҮТББ
  • “Мэдлэгийн цогц” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Д.Батлут

  • “Орхон цогцолбор тавдугаар сургууль төгсөгчдийн холбоо” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

  • “Эдийн засгийн хөгжил дэвшил” НҮТББ
  • “Хандгайт хан” НҮТББ
  • “Үндэсний татварын албаны албан хаагчдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн холбоо” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Б.Бейсен

  • “Ислам шашинтны муфтиат холбоо” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

  • “Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт

  • “Залуусын түүчээ” НҮТББ
  • “Хөгжлийн хөтөч манлайлал” НҮТББ
  • “Бид нэг Монгол” НҮТББ
  • “Хүнлэг Монгол” НҮТББ
  • “Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ГҮТББ
  • “Хөрөнгө оруулалт худалдааг дэмжих агентлаг” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан

  • “Соёл урлагийн хөгжлийн дэмжих андгай” НҮТББ
  • “Монголын цамцгүй хэвтээ шахалтын холбоо” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

  • “Монголын спорт бүхний төлөө холбоо” НҮТББ
  • “Нийслэлийн Ерөнхий боловсролын аварга ахлах сургууль” НҮТББ
  • “Монголын эрийн гурван наадмын холбоо” НҮТББ
  • “Монголын эрийн гурван наадмын хөгжлийн төв” НҮТББ
  • “Эрийн гурван наадмын холбоо” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

  • “Тост тосон бумба” НҮТББ
  • “Оюун ухааны говь академи” НҮТББ
  • “Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ
  • “Говийн ирээдүй хөгжил академи” НҮТББ
  • “Монголын роботын нийгэмлэг” НҮТББ
  • “Ажнай корпорацийн биеийн тамир, спортын ажнай клуб” НҮТББ
  • “Говь амазон” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

  • “Нэг мөрөөдөл” НҮТББ
  • “Булган аймгийн нутгийн зөвлөл” ГҮТББ
  • “Булган аймгийн морин спорт уяачдын холбоо” ГҮТББ
  • “Монгол Австралийн нийгэмлэг” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн С.Ганбаатар

  • “Монголын улс төрчдийн үндэсний хүрээлэн” НҮТББ
  • “Индаго бодлогын судлалын хүрээлэн” НҮТББ
  • “Боловсролын стандарт үнэлгээний төв” НҮТББ
  • “Монголын бэлчээрийн хөгжил, технологийн үндэсний хүрээлэн” НҮТББ
  • “Монголын бэлчээрийн хөгжлийн үндэсний нийгэмлэг” НҮТББ
  • “Улс төр манлайллын хүрээлэн” НҮТББ
  • “Монгол угсаатны цэрэг дайчдын эд хэрэгсэл судлалын үндэсний хүрээлэн” НҮТББ
  • “Монголын худалдааг дэмжих хамтын ажиллагааны үндэсний нийгэмлэг” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

  • “Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл” ГҮТББ
  • “Монголын акита нохой судлалын холбоо” ГҮТББ
  • “Тэрхийн цагаан нуур хамгаалал” НҮТББ
  • “Далхын дэнж” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

  • “Монгол Норвегийн найрамдлын нийгэмлэг” НҮТББ
  • “Хөвсгөл аймгийн дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбоо” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Г.Дамдинням

  • “Увс аймгийн Өндөрхангай сумын нутгийн зөвлөл” НҮТББ
  • “Монголын мэтгэлцээний нэгдсэн нийгэмлэг” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Т.Доржханд

  • “Иргэдийн төсөв” НҮТББ
  • “Үндэсний хөгжил Монгол зорилго” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

  • “Дорноговь аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ
  • “Д клуб” ГҮТББ
  • “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо” ГҮТББ
  • “Монгол Хятадын Аялал Жуулчлал, Эдийн Засгийн Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг” НҮТББ
  • “Монгол Хятадын Соёл, Эдийн Засгийн Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн, Сангий сайд Б.Жавхлан

  • “Монголын бартендер бариста мэргэжилтний холбоо” НҮТББ
  • “Монголын эндуро мото спортын холбоо” НҮТББ
  • “Сүхбаатар аймгийн шатрын холбоо” НҮТББ
  • “Монголын хоккейн холбоо” ГҮТББ
  • “Нотолгоонд суурилсан анагаах ухааны судалгааны институт” НҮТББ
  • “Сүхбаатар аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн төгсөгчдийн холбоо” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа

  • “Эрхэм-Инээмсэглэл” НҮТББ

  1. УИХ-ын дарга Г.Занданшатар

  • “Монголын эдийн засгийн форум” НҮТББ
  • “Дээд боловсролын хөгжлийн академи” НҮТББ
  • “Монгол туургатны урамтай шатар холбоо” НҮТББ
  • “Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат

  • “Шинэ зууны залуу хэнтий” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

  • “Монголын сагсан бөмбөгийн холбоо” НҮТББ
  • “Монголын гольфын холбоо” НҮТББ
  • “Амжилтын цаана академи” НҮТББ
  • “Эрх зүйт төр ба ардчиллын хүрээлэн” НҮТББ
  • “Харвард клуб Монгол” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

  • “Монголын хуульч залуучуудын нэгдсэн холбоо” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

  • “Конгрессклуб” ГҮТББ
  • “Шинэ мянган утга зохиолын нэгдэл” ГҮТББ
  • “Монгол ардын намын гишүүд дэмжигчдийн холбоо” ГҮТББ
  • “Челси эфси дэмжигчдийн Монгол дахь албан ёсны клуб” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

  • “Монголын зохиолчдын оюуны өмчийг хамгаалах төв” НҮТББ
  • “Монголын зохиолчдын эвлэл” НҮТББ
  • “Үзэг клуб” НҮТББ
  • “Цэцэн боржигон өв соёл” НҮТББ
  • “Утга учир” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар

  • “Монголын боксын холбоо” НҮТББ
  • “Азийн хуульчдын холбоо” НҮТББ
  • “Төлөвлөлттэй шинэ нийслэл” НҮТББ
  • “Наро банчэн хутагт” НҮТББ
  • “Монголын спортын барилга байгууламжийн холбоо” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

  • “Оюун Эрдэнэ хөгжил” НҮТББ
  • “Сэцэнхан хөгжил” НҮТББ
  • “Монгол ардын намын дэвшилтэт холбоо” НҮТББ
  • “Нийгмийн ардчиллын хүрээлэн” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

  • “Ховддоо сайхан амьдарцгаая” НҮТББ
  • “Ховд аймгийн волейболын холбоо” НҮТББ
  • “Ховдын хүчин шонхрууд сагсан бөмбөгийн клуб” НҮТББ
  • “Монголын махны холбоо” НҮТББ
  • “Нэг ардчилал клуб” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир

  • “Багануур дүүргийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

  • “Монголын телевизүүдийн холбоо” НҮТББ
  • “Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ
  • “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” НҮТББ
  • “Хүннүдуурлиг нарс” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

  • “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн” НҮТББ
  • “Олон улсын үзэсгэлэнгийн холбоо” НҮТББ
  • “Шинэ зууны Улаанбаатар эрдэм шинжилгээний төв” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
  2. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

  • “Монгол тэмүүлэл хорин нэг” НҮТББ
  • “Генерал клуб” НҮТББ
  • “Морьтны их төвөргөөн” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

  • “Монголын гал голомт цогцолбор төв цэг” НҮТББ
  • “Өвөрхангай аймгийн шатрын холбоо” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ц.Туваан

  • “Монголын тэргүүлэн удирдагч хүрээлэн” НҮТББ
  • “Төв сайхан нутгийн ирээдүй” НҮТББ
  • “Ардчилсан хүчний холбоо” ГҮТББ
  • “Гурван хүрэн уяачдын холбоо” ГҮТББ
  • “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

  • “Монгол дахь Герман хоньч нохой сонирхогчдын холбоо” ГҮТББ
  • “Архангайн хөрөнгө оруулалт хөгжлийн төв” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ч.Ундрам

  • “Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын холбоо” НҮТББ
  • “Мэдлэгийн менежментийн сургалт судалгааны төв” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Н.Учрал

  • “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо” НҮТББ
  • “Төв азийн залуу эрдэмтдийн холбоо” НҮТББ
  • “Медиа порт телевизүүдийн консерциум” НҮТББ
  • “Монголын франчайзинг хөгжлийн ассоциаци” НҮТББ
  • “Наян зургаа дөрвөн зуу” НҮТББ
  • “Монголын рояль академи” НҮТББ
  • “Монголын залуу багш нарын иэс Монголиа холбоо” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

  • “Монголын оюуны санаачилга” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

  • “Жудо эрдэм клуб” НҮТББ
  • “Ардчилсан дэвшлийн хүрээлэн” НҮТББ
  • “Монголын эдийн засгийн форум” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

  • “Ирээдүйгээ хайрлая” НҮТББ
  • “Шинэ тэмүүлэл залуучуудын холбоо” НҮТББ
  • “Үндэсний хөдөө аж ахуйн инновацийн зөвлөл” НҮТББ
  • “Хөгжлийн бодлого эдийн засгийн судалгааны хүрээлэн” НҮТББ
  • “Улаанбаатар хот дахь Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөл” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

  • “Регбигийн холбоо” НҮТББ
  • “Жавзандамба хутагт төв” НҮТББ
  • “Цагаан суварга нийгэмлэг” НҮТББ
  • “Монголын бурханы шашинтны нийгэмлэг” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

  • “Монголын эрүүл мэндийн даатгуулагчдын холбоо” НҮТББ
  • “Монголын элэг цөс нойр булчирхайн нийгэмлэг” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн С.Чинзориг

  • “Монголын гал голомт цогцолбор төв цэг” НҮТББ
  • “Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

  • “Увс аймгийн давст сумын нутгийн зөвлөл” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

  • “Азийн хүүхдүүд олон улсын спортын долдугаар их наадмын захиргаа” НҮТББ
  • “Монголын арьс ширний үйлдвэрийн холбоо” НҮТББ
  • “Улаанбаатар хотын морин спорт уяачдын холбоо” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан

  • “Санкт-Петербургийн улсын их сургууль төгсөгчдийн холбоо” НҮТББ
  • “Хөвсгөл аймгийн тээвэрчдийн холбоо” НҮТББ
  • “Хөвсгөл аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв” НҮТББ
  • “Хөвсгөл аймгийн малчин тариаланчдын холбоо” НҮТББ
  • “Хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч хоршоодын холбоо” ГҮТББ

  1. УИХ-ын гишүүн Н.Энхболд

  • “Монголын биотехнологийн аж үйлдвэрийн холбоо” НҮТББ
  • “Монголын буудлага спортын холбоо” НҮТББ
  • “Олон улсын харилцааны улаанбаатарын зөвлөл” НҮТББ

  1. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

  • “Баяр наадмын манлай” НҮТББ
  • “Монгол ардын намыг шинэчлэе нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ

Төрийн бус байгууллагатай хамаарал бүхий Засгийн газрын гишүүд:

  1. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар

  • “Баянзүрх нэг зүрх” НҮТББ

  1. БХ-ын сайд Г.Сайханбаяр

  • “Архангай аймгийн Жаргалант сумын нутгийн зөвлөл” НҮТББ

  1. ГХ-ны сайд Б.Батцэцэг

  • “Баянхонгор аймгийн Галуут сумын нутгийн зөвлөл” НҮТББ
  • “Хос өлзий хас мөр” ГҮТББ
  • “Дисковэр Монголия” НҮТББ

  1. ЗТХ-ийн сайд Л.Халтар

  • “Сүхбаатар аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо” ГҮТББ
  • “Морин эрдэнэ гал” ГҮТББ

  1. Соёлын сайд Ч.Номин

  • “Монголын телевизүүдийн чуулган” ГҮТББ

  1. УУХҮ-ийн сайд Г.Ёндон

  • “Монголын маркшейдерийн холбоо” ГҮТББ

  1. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан

  • “Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль Төгсөгчдийн Бизнес Хөгжлийн Төв” ГҮТББ
  • “Жинхэнэ Монгол морь монголын морин спорт уяачдын холбоо” НҮТББ
  • “Ховд аймгийн нутгийн зөвлөл” НҮТББ

  1. ХНХ-ын сайд А.Ариунзаяа

  • “Монгол оросын хамтарсан сургуулийн төгсөгчдийн холбоо” НҮТББ

  1. Эрүүл мэндийн сайд С.Энхболд

  • “Монголын хэвлийн хөндийн радиологийн ниймэглэг” НҮТББ
  • “Эрүүл энх ирээдүй шонхор төв” НҮТББ

Эх сурвалж: opendatalab

Их гарын “ТОХИРООЧИН“
Их гарын “ТОХИРООЧИН“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.