Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 649 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 465 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 174 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн арван тохиолдол батлагджээ. Харин коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 2001 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1020
-Хүндэвтэр 2560
-Хүнд 474
-Нэн хүнд 36 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 10510 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 4090 иргэн байна. Үүний 338 нь жирэмсэн, 680 хүүхэд байна.