Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Батхуяг таалал төгсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг таалал төгслөө. Тэрбээр олон залууст урам зориг өгч, уран зохиолын оньсон тоглоомыг шавь нартайгаа тайлж тоглодог, биширмээр хөдөлмөрч зохиолч байсан юм. Энэ жилийн "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадамд түүний "Агь нүдэлж байна" хэмээх зохиол түрүүлсэн билээ. Мөн 2022 онд түүний бичсэн зургаан жүжиг хот, хөдөөгийн театруудад тавигдахаар батлагдаж, үүний эхлэл нь Архангай аймгийн Хөгжимт драмын театрт "Улаан орхимжны давалгаа" эмгэнэлт жүжгээ нээгээд байсан юм.

П.Батхуяг нь 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистрантур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн. Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ "Алтан өд"-ийн таван удаагийн шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хүүрнэл зохиолч, утга зохиол судлаач байлаа. Гүн эмгэнэл илэрхийльe.

NoDouble стандарт хөдөлгөөнийхөн Засгийн газраас хариуцлага НЭХНЭ
NoDouble стандарт хөдөлгөөнийхөн Засгийн газраас хариуцлага НЭХНЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд