УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Манай орны хувьд ихэнх ус гадагш урсаад явчихдаг. Гэтэл эрчим хүчний хувьд маш хүнд байдалд байгаа. Бид усан цахилгаан станц байгуулах томоохон шаардлагатай байна. Зарим нэгэн мэдээллээр гадны санхүүжилтээр УЦС барихыг эсэргүүцдэг, сурталчилгаа явуулдаг, ямар нэгэн байдлаар улс орныг эрчим хүчний хувьд хараат хэвээр байлгах гэсэн сангууд байдаг юм байна. Мөн хүмүүсийг нас хүйс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлахыг өдөөн хатгадаг зүйлээс болоод Монгол Улс хоёр хөршийнхөө хэл аманд ордог сангууд байна" гэв.