Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг нураах зорилгоор төсөл бичиж санхүүжилт авсан хүмүүс бий“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэллээ.

Тэрбээр "ТББ гэдэг халхавчаар эх үүсвэр тодорхойгүй, гадна дотноос оруулж ирдэг, зорилгодоо нийцсэн, нийцээгүй үйл ажиллагаа явуулдаг асуудал бий. "Монгол Улс Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэний нийгмээ нухчин дарах гэж байна, мангас болох гэж байна" гэж гадагш хов зөөж, энэ төслийг нураах зорилгоор төсөл бичиж санхүүжилт авсан хүмүүс байгаа. Иргэний нийгэм гэдэг бол би гэсэн ойлголттой хүмүүс байна. Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагууд гадаадын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрууд болсон. Энэ хуулиар бид өөрөө өөрсдийн иргэний нийгмийн байгууллагуудаа байгуулна. Үүнийг татварын бодлогоор дэмжих ёстой" гэв.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагдан хорьжээ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагдан хорьжээ
 
Хүчтэй цасан шуурганы улмаас Хөшигийн хөндийн зам үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Хүчтэй цасан шуурганы улмаас Хөшигийн хөндийн зам үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.